Хэрэгжүүлсэн төсөл
-
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Баянгол дүүргийн 10, 3, 4 дүгээр хороолол, 6 дугаар бичил хорооллын барилгын цахилгаан шатны, их засвар, шинэчлэлтийн ажлын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах” ¹ БГД-ЦШ-ТЭЗҮБ-2010/01 дугаартай тендерт 2010 оны 03 дугаар сарын 02-ны Нийслэлийн Барилга, Хот Байгуулалт, Төлөвлөлтийн газрын 3/188 тоот албан тоотоор хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэсэн үнэлгээ авч” гэрээ байгуулан ажилласан. ОХУ-ын техникийн аюулгүй ажиллагаа ба инженерийн хяналтын зөвлөх төвийн дэргэдэх цахилгаан шатны талаар мэргэжлийн шинжээч, оношлогооны мэргэжилтнүүдийн оролцоотой Баянгол дүүргийн 10, 2, 3, 4 дүгээр хороолол, 6 дугаар бичил хорооллын нийт 437 цахилгаан шатанд хөндлөнгийн оношлол, магадлал хийж, үзлэгийн мэдээ, актуудыг Орос, Монгол хэл дээр тус бүр хөрвүүлэн, МХЕГазраар хянуулсны үндсэн дээр техникийн үндсэн түвшинг тогтоон хүлээлгэж өгөөд эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг боловсруулж хүлээлгэн өгсөн.
-
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарласан ХО08/2010 тендерт оролцож Баянгол дүүргийн 1-р хорооны “9 шар” СӨХ-ны 3-р байр, 12-р хорооны “Хөх тэнгэр” СӨХ-ны 15-р байруудын 2 ширхэг лифт шинэчилсэн.
-
Улаанбаатар хотын хуучин орон сууцнуудын лифт шинэчлэх ЛШ-2011/20/6/157 гэрээний дагуу 11 ширхэг лифт шинэчлэлтийн ажил гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэж өгсөн.
-
Орхон аймгийн Эрдэнэт хотын орон сууцны 4-р хорооллын 16-р байрны 2-р орцны лифтийн шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж, ашиглалтанд хүлээлгэж өгч, засвар үйлчилгээг цаг алдахгүй түргэн шуурхай гүйцэтгэж, гомдол чирэгдэлгүй ажиллуулж байна.
-
Эрдэнэт хотын орон сууцны цахилгаан шат шинэчлэх” ОР-179/2014 тоот тендерийн ажлаар Орхон аймгийн Эрдэнэт хотын орон сууцны хорооллын нийт 9 ширхэг лифтийн шинэчлэл болон диспетчерийн нэгдсэн удирдлаганд холбох гэрээний гүйцэтгэлийн ажил амжилттай хийгдсэн.
-
“Улаанбаатар лифт” НӨҮГазартай байгуулсан “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажил” НХААГ-14/0152 тоот гэрээний дагуу БГД 12-р хороонд байрлах “Зул” СӨХ-ын 13-р байрны 2, 3-р орц, “Цогт Чандмань” СӨХ-ын 6а-р байрны 2, 5-р орцны нийт 4 ширхэг цахилгаан шат шинэчлэлтийн ажил гүйцэтгэж 2016 онд ашиглалтанд хүлээлгэж өгсөн.
-
Өнөөдрийн байдлаар Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай “Нийтийн зориулалттай орон сууцны шинэчлэл, засварын цех /Улаанбаатар/” ажлын багц №-2 “Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цахилгаан шатны нийлүүлэлт, угсарч суурилуулах ХХ.1.82” ажлыг гүйцэтгэх гэрээ, № 01 гэрээ байгуулан нийт 116 ширхэг лифтийн шинэчлэл болон диспетчерийн нэгдсэн удирдлаганд холбох гүйцэтгэлийн ажил амжилттай явагдаж байгаа бөгөөд үүнээс 34 ширхэг литфийг 2016 онд ашиглалтанд хүлээлгэж өгөөд байна.