Зөвлөгөө

Интернетийн 24 цагийн хяналттай диспетчерийн нэгдсэн удирдлагаар зорчигчийн бүхээгийг хянах нь гарч болзошгүй аюулд өртөхөөс сэргийлэх, баримт нотолгоо болгон ашиглах, диспетчерээс хянаж байгаа жижүүрийн тусламжийг авах зэрэг ач холбогдолтой юм.

Цахилгаан шатаар зорчихдоо доорх санамжуудыг дагаж мөрдөн
өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж зорчих хэрэгтэй юм:

Бүхээгийн хаалга бүрэн онгойсныг сайтар нягтлаж сууна уу.

Бүхээгт ороод очих давхрын товчлуурыг зөөлөн дарна уу.

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүгдийг харгалзах хүнгүйгээр зорчуулахгүй байх.

Бүхээгт үсрэх, савлуулах, хаалгыг налах,онц шаардлагагүй бол бусад товчлуурыг дарахгүй байх.

Цахилгаан шатны даацыг хэтрүүлэхгүй байх.

Шингэн болон тэсрэх дэлбэрэх бодис,овор хэмжээ ихтэй зориулалтын бус ачаа тээвэрлэхгүй байх

Цахилгаан шатны бүхээгийн хана, самбарыг зурж гэмтээхгүй, элдэв зүйл наахгүй байх.

Бүхээг таны очих давхарт гүйцэд зогсож хаалга бүрэн нээгдсэний дараа бууна уу.

Тамхи татахгүй байх.

Цахилгаан шатанд гэмтэл, цахилгааны саатал гарсан тохиолдолд бүхээгийн техникийн эд ангиар оролдолгүй дараах дуудлагын дугаарт залгаж тусламж дуудна уу.

“ТОТ РУСЬ СОЮЗ”ХХК
Соёлтой аюулгүй үйлчлүүлсэнд баярлалаа